УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Гишүүдийг гадаад, дотоод томилолтын зардлыг ирцтэй нь уялдуулж өгдөг болох хэрэгтэй


УИХ-ынТөсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд  УИХ-ын гишүүн П.Сайнзориг "УИХ-ын гишүүдийн ирц дээр анхаарч парламент бүтээмж өндөртэй ажиллах нөхцөлийг бүрдүүлмээр байна.

УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын зардал, сар болгон ажиллаж байгаа хууль сурталчлах болон тойрогтоо ажиллах зардлыг ирцтэй нь уялдуулж өгдөг болмоор байна. Үүнийг УИХ-ын дарга анхаарах хэрэгтэй байна. Өвчтэй бол өвтэйгөө, гадаад томилолттой бол гадаад томилолттойгоо хэлж байхгүй бол цагтаа ирсэн гишүүд нь хохироод байна. Мөн хуралд оролцож мэдээлэл өгөх үүрэгтэй төрийн захиргааны ажилчид ирц бүрдэхийг хүлээгээд кофе шопоор эргэлдэж, Төрийн ордны коридорт сууцгааж байна. Цаана нь төрийн ажил гацаж байгаа. Тиймээс цаашдаа ингэж явж болохгүй" гэж шүүмжлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*