Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 04-өөс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 7, гал түймрийн тохиолдол- 45, биологийн гаралтай аюулт үзэгдэл-2 бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 54 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
