Вакцины 3-р тун яагаад чухал вэ
1. Ковидын хүндрэл болон нас баралтаас сэргийлэх цорын ганц шийдэл нь вакцин.
2. Мутацлагдсан хувилбарууд дэгдэх тоолонд бүх төрлийн вакцины үйлчлэл 3-6 сарын дараа буурч байгаа.
3. Монголд дельта хувилбарын тархалт вакцины үр нөлөөг 30 орчим хувиар бууруулсан гэдэг эрдэмтдийн судалгаа гарсан.
4. Өвлийн улиралд томуу болон делта хувилбар хавсарсан хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
5. Вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэх, нас барах эрсдэл их байна.
6. Иргэд Вакцинд хамрагдах хувь хэмжээ нэмэгдэх тусам халдварын тохиолдол буурч, эмч эмнэлгийн ажилчдын ачаалал эрс багасч байна.
Иймд иргэн та вакцины бүрэн тундаа хамрагдаагүй эсвэл 3 дахь тунгаа хийлгээгүй бол цаг алдалгүй вакцинаа хийлгэж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хүндрэл, эрсдэлээс хамгаалаарай.