Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБТЗ ХНН-т ажиллалаа. Тэрбээр энэ үеэр "Цар тахлын амаргүй үед иргэдээ хүнсний болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй хийж байгаад талархаж байна.
Шийдлээ хүлээсэн олон асуудал байгаагийн нэг нь төмөр замын асуудал. Эн тэргүүнд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн долдугаар сард ашиглалтад оруулна. Гэхдээ Богдхан төмөр замыг орхиж болохгүй. Энэ шийдвэр олон хүн таалагдахгүй байх, эсэргүүцэл их гарах ч Улаанбаатарт хотод амьдралын чанартай асуудлыг өөрчлөхийн тулд Богд уулыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарцгүй. Богдхан төмөр замыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж чадахгүй" гэв.