Нийслэлийн лавлагаа, мэдээллийн тусгай дугаар 1087 иргэнд үйлчилгээ үзүүллээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24/7 цагийн хуваариар ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 5-8-ны хооронд нийт 1087 дуудлага иргэдээс ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, есөн иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан.

Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 443 буюу 40.7 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх дуудлага эзэлж байна. Харин  265 буюу 24.4 хувийг гуравдугаар сарын 3, 4-нд өгсөн шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа талаарх гомдол, мэдээлэл эзэллээ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*