ДЭМБ-аас гишүүн орнууддаа 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ уриалга дэвшүүлэн зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийнхээ төлөө - Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Аяны цахим хурлын нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, нээлтийн үг хэлэв. Технологийн хурдацтай хөгжил дэвшилтэй холбоотойгоор хөдөлгөөний хомсдол нийт хүн амын дунд үүсэх боллоо, мөн Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдлыг нэмэгдүүлж байна. Иргэн эрүүл бол Эх орон эрүүл. Иргэн бүрийн эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй тогтмол дасгал хөдөлгөөн юм. Иймээс өөрийн хайртай бүхнийхээ төлөө та эрүүл байж тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж биеийн дархлаагаа дэмжин, өөртөө цаг гарган “ДАРХЛААГ ДЭМЖИХ ЦАХИМ АЛХАЛТЫН 7 ХОНОГ” аянд нэгдэн алхаарай. Энэхүү аяны турш та тогтмол алхаж, идэвхтэй хөдөлснөөр өөртөө болон гэр бүлдээ эрүүл амьдралын дадал хэвшүүлэх боломжтой юм. Та бүхэнд “Эрүүл идэхтэй амьдрал”-ыг хүсэн ерөөе.
Тус аянд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица болон НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, ЗГТА-БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, “Alhay” аппликейшний үүсгэн байгуулагч Г.Ганчөдөр, Аймаг Нийслэлийн ЭМГ, биеийн тамир, спортын хороо оролцсон юм. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусын нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-иар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн.
Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна. Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг. Aлхалтын тоо хэмжигч педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй байна. ДЭМБ-аас гишүүн орнууддаа 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ уриалга дэвшүүлэн зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийхээ төлөө - Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.