Гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9 буюу лхагва гарагт болно. Сонгуулийн санал хураалт, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан энэ сарын 8-10 хүртэл гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхийг хориглоно. 

Улмаар эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг ингэж заажээ. 

67 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

67.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.

  • 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  • 67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*