АНУ нь Оросын хоёр томоохон газрын тосны компани болох Роснефт ба Лукойлд шинэ хориг тавихаа зарлалаа. Энэ нь Москвыг Украиныг энхтайвны гэрээ хэлэлцээ хийхэд шахах зорилготой юм. “Би Владимиртай ярьдаг болгондоо сайн яриа өрнүүлдэг, гэхдээ үр дүнд хүрдэггүй. Зүгээр л үр дүнгүй өнгөрдөг” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн хамт энхтайвны хэлэлцээний талаар уулзсаны дараа хэлжээ.
Уг хориг тавих болсоныг Трамп Будапештэд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинаар төлөвлөсөн уулзалтыг хязгааргүй хугацаагаар хойшлуулна гэж мэдэгдсэнийнхээ маргааш нь зарласан байна.
Эх сурвалж: www.bbc.com