“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гамшиг судлалын салбарт шинэ санаа, инновац нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 03 дугаар сарын 01-нд зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний хуралд улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачид оролцоно.

Оролцогчдын өгүүллийг 2024 оны 02 дугаар 20-ны өдрийг хүртэл ts.ganchimeg77@gmail.com,  amarbold0105@gmail.com хаягаар хүлээн авна. 

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*