Таны болон таны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал аминдэмүүдийн нэг бол С Витамин юм. Гэвч манайд энэ витамины хэр их чухал болох талаар бүрэн мэдээлэл олны хүртээл болж чаддаггүй нь харамсалтай.
С витаминыг халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг Robert Catchcart гэх эрдэмтэн судласан ба түүний ажигласнаар хүний бие ямар нэгэн үрэвслийн үед, мэс заслын дараа эсвэл элдэв халдварын үед С Витамины хэрэглээ маш ихээр шаардлагатай болдогыг, өөрөөр хэлбэл халдварт өвчнүүдээр өвдсөн үед цусан дах С витамины хэмжээ эрс буурдаг болохыг тогтоосон байна.
Мөн С витамин нь Зүрх судасны өвчнүүд болон түүнтэй хамааралтай гэнэтийн үхлийн нас баралтыг бууруулдаг болохыг Испани болон Хятадын эрдэмтэд саяхан судлан тогтоожээ.
Яагаад С витамин чухал вэ?
• Витамин С нь ясны эд, зөөлөн эд, мөн улаан эсийн үүсэлд нөлөөлхөөс гадна таны хүүхдийн цусны судасны уян чанарт нөлөөлдөг байна. Ингэснээр буйлнаас цус гардаг, судас амархан хагардаг, биеэн дээгүүр нь амархан хөхрөлт үүсдэг зэрэгт сайнаар нөлөөлөх
• Шархны эдгэрэлтийг түргэсгэх
• Дархлааг дэмжих
• Хоол хүнсээр орж ирсэн төмрийн шимэгдэлийг сайжруулах
• Халдварын эсрэг антиоксидант үйлдэлтэй.
Витамин С нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх болон антиоксидант үйлдэлтэй хамгийн шилдэг витамин юм. Судлаачид 1940-с хойш энэ витамины талаар судалгаа хийж эхэлсэн ба энэ үеэс хойш С Витамины талаар бусад витаминуудаас илүү олон судалгааны ажлууд хийгдэж бүртгэгдсэн байна. С Витаминтай нэмэлт тэжээлүүдийг хэрэглэснээр эрүүл хүүхдийг бий болгодог тухай энэхүү судалгаануудад бичигдсэн байна.
Хүүхэддээ өдөр бүр С витамин уулгаснаар – нэмэлтээр мультвитамин- хүүхдийнхээ дархлаа тогтолцоог цагдаад даатгаж байгаатай адил юм. Таны хүүхэд ханиад, томуу, амьсгалын дээд замын халдвар, чихний халдвар, хоолойн өвчнөөр амархан өвддөг бол үүнийг хэрэглэсний дараа халдварт өвчнөөр өвдөх нь эрс багасахыг та харах болно.
Таны хүүхэд ямар хэмжээний С Витаминыг авах шаардлагатай вэ
1-3 настай хүүхэд : 150 мг/өдөрт
4-8 настай хүүхэд: 250 мг/өдөрт
Хэдийгээр энэ витамин нь олон төрлийн ногоо, жимс, хүнсэнд агуулагдаж дутагдал үүсэх нь ховор ч халдварт өвчнөөр өвдсөн, хоол бага иддэг, жимс ногоог идэхгүй орхидог хүүхдүүдэд зайлшгүй нэмэлтээр авах шаардлагатай.
Хүүхдийнхээ С витамины хэрэгцээг хэрхэн бүрэн хангах вэ?
Мэдээж байгаль дээрх хэлбэрээрээ буюу жимс ногоонд байх Витамин С нь хамгийн сайн хэлбэр ч манай зах зээлд байгаа импортын жимс, ногоо нь маш их бордоо хэрэглэсэн зэргээс болж витаминлаг чанартай жимс ногоо бараг л үгүй болжээ. Мөн орчны бохирдол, агаарын бохирдолтой орчинд өсөж буй хүүхдийн дархлаа тогтолцоо болон өсөлт хөгжлийг дэмжихийн тулд нэмэлтээр С Витамин хэрэглэх шаардлагатай болж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ болон өөрсөддөөч С-г шингэн хэлбэрээр, бага багаар нэмэлтээр ууж байвал маш хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Яагаад ээж, аавууд мөн С витаминыг хэрэглэх хэрэгтэй вэ?
Жирэмсэн ээжүүдийн цусанд С Витамин хангалттай хэмжээгээр байх нь хүүхдийн жин, өндөрийн нэмэгдэлтэй шууд хамааралтай байсан байна. Энэ витамин нь хүрээлэн буй орчиндох хүнд металь, хорт бодисуудын аюулаас ургийг хамгаалах чадвартай болохыг олон судалгаануудад дурьдсан байдаг. Таны хүүхдийг химийн хорт бодисуудын аюулаас хамгаалснаар төрөлхийн гажиг, хөгжлийн эмгэгүүд, аутизм үүсэх эрсдэлийг бууруулна. Пренатал витаминд (200 мг С витамин) байх ч өдөрт 2 удаа 1000мг-р нэмэлтээр уухыг зөвлөж байна. Энэ орчны нөлөөллөөс хамгаалах антиоксидантын дээд хэмжээ юм.
Үр тогтохоос өмнө хамгийн багадаа 3 сарын турш аавууд эдгээрийг хэрэглэх ёстой:
Витамин С: Хүнд металиуд (мөнгөн ус, хар тугалга, арсеник), бусад хорт бодисуудыг биеэс ялгаруулж, хоргүйжүүлэх, саармагжуулна. Эрүүл эр бэлгийн эс үүсэхэд туслана.
Тиймээс бид ээж нартаа хүүхэд уухад хамгийн тохиромжтой, жимсний амттай тул хүүхэд дуртай уудаг, 100% органик, өндөр чанар бүхий АНУ-д үйлдвэрлэгдсэн ChildLife Essentials ®–ийн Шингэн С Витамин (Liquid Vitamin C)–ийг санал болгож байна.
Тус бүтээгдэхүүн нь:
• Таны болон таны хүүхдийн дархлаа тогтолцоог дэмжих
• Орчны бохирдолоос үүсэх сөрөг нөлөөг бууруулах
• Биеийн ерөнхий байдлыг сайжруулах буюу атеросклероз үүсхээс сэргийлэх, зүрх судасны өвчнүүдээс сэргийлэх
• Судасны уян чанарыг сайжруулах зэрэг олон талын үйлдэлтэй.
Найрлагандаа: 1 ц.х – 250мг Витамин С агуулах буюу бусад бүтээгдэхүүнүүдээс илүү өндөр агууламжтай.
Хамгийн өндөр чанар, цэвэр байгалийн орцуудыг агуулсан.
• Алкохол болон генетекийн өөрчлөлттэй бодисгүй
• Глютений агууламжгүй
• Химийн өнгө, амт, үнэр оруулагчгүй
• Сүү, өндөг, шар буурцаг, үр тариа, хөрөнгө, газрын самар, модны самар, зөөлөн биетэн агуулаагүй.
ХҮҮХЭД УУХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ШИНГЭН БҮТЭЦТЭЙ БА ЖҮРЖИЙН АМТТАЙ ТУЛ ТАНЫ ХҮҮХЭД МАШ ДУРТАЙ УУХ БОЛНО.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70120212, 99993793 дугаараас лавлаарай.
Хүүхэд их тунгаар С Витаминыг хэрэглэж болох уу?
С витамин нь усанд уусдаг витамин учир ихээр хэрэглэсэн тохиолдолд бөөрөөр ялгарч шээсээр гарах тул илүүдэл үүсэх нь ховор.
1-3 настай хүүхдэд : 400 мг/хоног –с ихгүй
4-8 настай хүүхдэд : 650 мг/хоног-с ихгүй байх хэрэгтэй гэсэн хэмжээг Food and Nutrition
Board of the Institute of Medicine гаргасан байна.
МАНАЙ ИХЭНХ ЭЦЭГ ЭХЧҮҮД С ВИТАМИНЫГ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ГЭЖ БОДДОГ ТУЛ ДАРААХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ДҮГНЭЛТИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
• Бөөрөнд чулуу үүсгэдэг: Харин ч эсрэгээр С Витаминаар чулууг уусгаж хайлуулах эмчилгээнд хэрэглэдэг ба харин бөөрөнд С Витаминаас болж чулуу үүсэж буйг баталсан судалгаа байдаггүй байна.
• Хортой: Харьцангуйгаар С нь бусад эмүүдээс хоруу чанар маш бага. Дотор эрхтэнүүдэд нөлөөлж, хуримтлах зүйл байхгүй ба хэрвээ дотуур маш их тунгаар хэрэглэсэн тохиолдолд гүйлгэж болно.