Ш.АЛТАНТУЯАГ ЭХЭМҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР ТОМИЛЖЭЭ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр 2021.07.09-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Тэрээр, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын албыг 2011 оноос өнөөдрийг хүртэл хашиж байв. Тэрбээр өмнө нь 2018 онд ажлаа өгөх хүсэлт гаргасан ч Эрүүл мэндийн яам өргөдлийг нь хүлээн аваагүй юм.

Харин түүний оронд эх барих эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа Ш.Алтантуяаг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*