“Гэгээн муза-2023 " олон улсын наадам энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор 17 дахь удаагаа болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн хувьд Говийн V ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байгаа учраас тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулагдсан байна.
Ингээд шилдгүүдийг та бүхэнд танилцуулж байна. Үүнд:
Драмын жүжгийн төрөлд нэр дэвшигчид:
- "Сычуаний сайн хүн" /найруулагч Ёндоншарав, шилдэг эрэгтэй гол дүр Ялалт, эмэгтэй дүр Хулан, эмэгтэй туслах дүр Сувд/
- "Тамгагүй төр" /Шилдэг найруулагч Б.Баатар, шилдэг хөгжмийн зохиолч Бирваа, эрэгтэй гол дүр Д.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, эмэгтэй дүр Уранчимэг, туслах эмэгтэй дүр О.Дөлгөөн/
- "Опал" /эрэгтэй туслах дүр Төмөрбаатар, эмэгтэй гол дүр Энхтуул, эрэгтэй гол дүр Сэргэлэн, хөгжмийн зохиолч Цэцэн, Нямхүү, зураач Баярмагнай/
- "Шөнө буусан аадар" /Хөгжмийн зохиол Ган-Эрдэнэ, эрэгтэй дүр Эрхэмбаяр, эмэгтэй дүр Д.Ганцэцэг, шилдэг эрэгтэй туслах дүр Л.Сөрөлт, туслах эмэгтэй дүр Ч.Баярмаа/
- "Инээмтгий хүн" /эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг, туслах дүр О.Итгэл, гол эмэгтэй дүр н.Энэрэл/
- "Ууган хүү "
Хүүхдийн жүжгийн төрөлд:
- "Миний аав суупер баатар" /найруулагч, зохиолч Б.Мөнх-Амьдрал, Асардарь, Отгонцэцэг/
- "Асаж буй толгод" /тайзны зураач Сайханбаяр, Эрдэнэхүү, найруулагч зохиолч Мишээл/
- "Шидэт модны үр" /шилдэг найруулагч, дүр Хишигсүрэн, Дунгаамаа, Хашцэцэг/
- "Хамгийн том олз" /зохиолч Мандал, найруулагч Дашзэвэг, тайзны зураач Бат-Эрдэнэ, гол дүр Гансэлэм/
- "Модон зам" /шилдэг найруулагч Батнайрамдал, зураач Бат-Эрдэнэ, гол дүр Сүхбаатар, эмэгтэй гол дүр Дарь Цэрэнчимэг/
"Хоёр хүний жүжгийн төрөлд
- "Хунгийн дуу" /шилдэг эрэгтэй дүр Бат-Эрдэнэ/
- "100 иений тус" /найруулагч Амартүвшин, Ариунтуяа, эрэгтэй дүр Мөнхбаатар/
- Румыний "1001 шөнийн үлгэр"
- Буркина фасогийн "Задлан"
- Уругвайн "Рио"
- Солонгосын "Зэрлэг" жүжиг
Моно жүжгийн төрөлд
- "Хэмхэрхий дүрснүүд" /найруулагч Эрдэнэ-Очир, зураач Эрдэнэжаргал, Мөнхчимэг/
- "Галт шувуу" /найруулагч Жавхлантөгс, зураач Бат-эрдэнэ, шилдэг эмэгтэй дүр Одгэрэл/
- "Би ирлээ" /найруулагч Адъяабаатар, шилдэг эрэгтэй дүр Батмөнх/
- "Ричард гурав" /шилдэг эрэгтэй дүр Даваахүү/
- Италийн "Элвад үйлдвэрлэв" жүжиг
- Польшийн "Элсэн цаг"
- "Салхин сүйт бүсгүй"
Улмаар дараах уран бүтээлчид шагналын эзэд боллоо.
- "Шинэ эрэл" шагналыг Pro театрын бүтээл "Инээмтгий хүн" визуал драмын жүжиг
- Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг
- Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг "Инээмтгий хүн" жүжгийн дүрээр
- Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин О.Энхтуул "Опал" жүжгийн дүрээрээ
-
Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн "Инээмтгий хүн" жүжгээрээ
- Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан
-
Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов "Инээмтгий хүн" жүжгээрээ
- Драмын жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ
- Драмын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг Ардын жүжигчин Б.Сувд УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ
- Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Асардарь УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ
- Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээрээ
- Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл
- Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл тус тус тодорлоо.