Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо. Шинээр томилогдсон Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай ажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй холбоотой мэдээллийн сангийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн байна.