Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчилжээ.
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчилснээр тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ.
2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлэлээ.