Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Дундговь, Дорноговь, Увс, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с, +26...+28 градус дулаан байна.
Гал түймэр:
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хороо, Баганарангийн 42 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 11:08 цагт очиход иргэн Г-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Сонсголонгоос ТЭЦ-4 эргэдэг автозамын уулзварын хойд талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:16 цагт очиход "Hyundai robex 300LC" загварын экскаваторын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 35 дугаар хороо, Нарангийн голын 61 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 21:36 цагт очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 32 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:56 цагт очиход иргэн М-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Ойн түймэр:
- Завхан аймаг, Баянтэс сум. Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 70 км замыг туулан 06.30-ны өдрийн 03:28 цагт, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Гал түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татсан, хяналтанд байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 4 га талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай осол. Усны осол - Нуурын усанд осолдсон:
- Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн "Хэрхлүүр нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ 06.28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран 06.29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР