Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн есдүгээр сард иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус аппликэйшнээр дамжуулан иргэд, явган хүний зам дээр болон автобусны зогсоол дээр, удаан зогсож болохгүй гэсэн тэмдэглэгээтэй газар тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг ТЦА-нд мэдээлэх боломжтой. Ингэснээр тухайн жолоочид ногдуулсан торгуулийн 10-20 хувийг иргэд урамшуулал хэлбэрээр авах юм. Уг зохицуулалт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно