Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99  удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*