АШУҮИС “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТАРСАН СУДАЛГАА”- НЫ (SATREPS) ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Япон улсын Токушима Их Сургуультай хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа”- ны (SATREPS) хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарт анх удаа хэрэгжүүлэхээр шалгарсан.

Төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ЖАЙКА олон улсын байгууллагын удирдлагууд болон Токушима их сургуулийн судлаачдын хамтарсан баг Монгол улсад 2025 оны 9-р сарын 22-ны өдрөөс ирж ажиллан холбогдох судлаач, байгууллагуудтай уулзаж санал солилцсоны үр дүнд 6 зүйл бүхий Minutes of meeting/Уулзалтын тэмдэглэлийг эцэслэн боловсруулж төлөвлөгөө гаргалаа.

Уг баримт бичигт Монгол талаас төслийн захирал АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, төслийн менежер буюу судалгааны удирдагч профессор Ч.Баттогтох , Япон талаас судалгааны багийн ахлагч Мицухиро Үшио, судалгааны удирдагч Токушима их сургуулийн профессор Такааки Кома, нар гарын үсэг зурах ёслол 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа.

2026 оны 4-р сараас эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн хамтарсан зохицуулах хорооны даргаар АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндоржийг томиллоо.

Эх сурвалж: АШУҮИС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*