Батга арилгах хялбархан арга

Цагаан батга, хар батга гэж батганы төрлийг 2 ангилдаг. Ихэнхи өсвөр насныханд батга бол нэг том асуудал байдаг. Ихэвчлэн нүүр, хүзүү, мөр, нуруу, цээжин дээр батга гардаг. Арьсны нүх нь таны үс болон арьсыг тослогтуулах үүрэгтэй тосны булчирхайг агуулж байдаг. Гэвч заримдаа тэрхүү нүх нь илүүдэл тос, бактерины улмаас бөглөрвөл энэ нь батга бий болохын гол нөхцөл болдог байна.
Арьсны нүх бөгларч, хаалттай чигээрээ дээшээ томбойсон бол үүнийг цагаан батга гэж нэрлэдэг. Харин нүх бөглөрсөн ч нээлттэй чигээрээ үлдвэл оройн хэсэг нь харлаж харагдах ба үүнийг хар батга гэнэ. Бусад тохиолдолд арьс үхжиж, бактери арьсны чинь доор амьдарч эхэлбэл энэ нь үрэвссэн батга ба ихэнхидээ арьс улайж харагддаг.
Батгыг арилгах хялбар аргууд
1. Оливийн тос
Бага зэрэг оливийн тосыг гар дээрээ аваад, нүүрэндээ иллэг хийн түрхэнэ. Иллэг хийснийхээ дараа 3 минут орчим байлгаж, халуун усанд норгосон алчуур нүүрэндээ тавина. Алчуураа хөрсний дараа авч, үлдэгдлийг арчина. Халуун алчуур нь бохирдлыг татаж авдаг.
2. Зөгийн бал
Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг онцгой чийгшүүлж амраадаг. Иймээс зөгийн бал нь ашиг тустай батганы эсрэг бүтээгдэхүүн юм. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэнэ. 15-30 минутын дараа бүлээн усаар угаана.
3. Хүнсний сода
Хүнсний сода нь 2 үйлчилгээтэй. Үүнд:
Хүнсний сода арьсны үхмэл эд эсийг гуужуулдаг. Ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээнэ.
Хүнсний содонд агуулагдах алкалин нь арьсан дах батга үүсгэгч бактерийг устгадаг.

Эхэлж нүүрээ норгож байгаад гаран дээрээ ус, сод 2-оор шингэн зуурмаг үүсгэн түрхэнэ. Түрхэцийг 1 минут орчим байлгаад, хүйтэн усаар угаан, дарж арчина.
Нүүр харлаж, сэвхтэж, батгаших, арьсан доор хөхрөх зэрэгт витамин С- тэй хоол хүнс түлхүү хэрэглэх нь тохиромжтой. Тухайлбал: нимбэг, байцаа, төмс, хүнсний ногоо зэрэгт С витамин агуулагдана. С витамин ихээр агуулагдсан нимбэгийг өндөгний шартай хольж маск тавибал үр дүнтэй.
Батгыг багасгах аргууд
- Батгыг бүү шахаж, маажаарай. Энэ нь дараа нь арилшгүй сорвитой болгочих үр дагавартай

-Тогтмол дасгал хийснийхээ дараа аль болох хурдан шүршүүрт орж байх.
-Нүүрэндээ шаардлагагүй бол хүрэхгүй байхыг хичээ.
- Наранд түлэгдэхээс болгоомжил
- Өдөрт нүүрээ 2 дахин зөөлөн савангаар угаана.
-Усаар сайн зайлж байгаарай.
-Нүүр будалтыг онцгой тохиолдолд хийж байгаарай. Дараа нь нүүрээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй.
- Нүүрний сойз батгыг улам их даамжруулдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*