Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, "КөүАженси" ХХК хамтран бизнесийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг нийгэмд хандсан нөлөөллийн ажил арга хэмжээгээр дамжуулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд уриалах туршлага солилцох зорилгоор "SOCIAL IMPACT-2024" үзэсгэлэн, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хамгийн сайн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн компанит ажлын талаар аж ахуй нэгжийн төлөөлөл танилцуулж байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.