Цар тахлын үед зай барих бүтээлч шийдлүүд

Berlin-based2BPlastique2BFantastique2Blaunch2Bopen-source2Bproject2BiSphere252C2Binspired2Bby2Bthe2Bscience2Bfiction2Bcomics2Bof2Bthe2B50s-810x500-1.jpg

 

Дэлхийн зарим улс орнууд хөл хорионыхоо дэглэмээ сулруулж, олон нийтийн газруудад зай барих бүтээлч аргуудыг туршиж байна. Шинэ коронавирусийн халдварын улмаас соёлт дэлхийн амьдрал эргэн хэвэндээ орох гэж багагүй хугацаа зарцуулах биз ээ.

АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн Домино Паркт иргэд зай барьж, цагаан хүрээтэй тойрог дотор амарч байна.

Шри Ланк улсын Коломбо хотын Дэлхийн худалдааны төвийн цахилгаан шатанд иргэд зай барих сургуулилт хийж байна.

Австралийн Сидней улсын Five Dock Dining зоогийн газар үйлчлүүлэгчдээ ганцаардуулахгүйн тулд өвөрмөц арга олжээ.

Тайланд улсын Бангкок хотын Penguin Eat Shabu зоогийн газар үйлчлүүлэгчдээ эрсдлээс хамгаалах өвөрмөц хамгаалалт хэрэглэжээ.

Албани улсын ахлах сургуулийн сурагчид газар дээрх тэмдэглэгээг даган явж сургууль руугаа орно. Цэг болгон дээр зогсч, сум болгон дээр урагшаа нэг алхана.

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын Белла Ринова үсчний газар үйлчлүүлэгчдээ тусгаарлах сайхан санаа олжээ.

Бельги улсын Брюссель хотын нэгэн ахлах сургууль хашаандаа сурагчдыг зайтай зогсоох зориулалттайгаар талбайдаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Франц улсын Ницца хотын трамвайны буудал дээр иргэдийг зайтай зогсоох зориулалттай тэмдэглэгээ хийжээ.

АНУ-ын Сан-Франциско хотод орон гэргүй хүмүүст зориулан автомашины зам дээр талбай гарган өгч, зайтай амьдруулж байна.

Тайланд улсын Бангкок хотын зоогийн газарт үйлчлүүлэгчдээ зэрэгцүүлэн суулгахгүйн тулд нэг талд нь эгдүүтэй панда суулгажээ.

Испани улсын Мадрид хотын Санта Барбара сүмд иргэд амны хаалт зүүн цөөн тоогоор нэвтрэн зайтай үйлчлүүлж байна.

Итали улсын Милан хотын зоогийн газарт тусгаарлах ханатай ширээн дээр үйлчлүүлэгчдээ суулган халууныг нь шалгаж байна.

Ливан улсын Бейрут хотын Мохаммед Аль-Амин лалын сүмд мөргөлчид ариун Рамадан сарын Баасан гаригийн мөргөлөө зайтай үйлджээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*