"Туулын хурдны зам" төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаглууснаар БОУАӨЯ-наас төслийг эхлүүлэх зөвшөөрөл олгоод буй. Гэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг явуулах ёстой тул өнөө маргаашдаа ажлаа эхлүүлэхгүй гэдгийг нийслэлээс мэдэгдээд буй. Энэ хугацаанд сөрөг хүчнээс эхлээд тус төслийг эсэргүүцэгчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "АН төслийг зогсооё гэдэг шинжлэх ухааны үндэслэлгүй шаардлага тавьж, ард иргэдээ бодохгүй улс төр хийж байна. Манай намын зарим бүлэглэл энэ зам тавигдвал Х.Нямбаатарын улс төрийн карерь дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багууд ажиллуулж байна. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох явдал гэдгийг атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй" гэв. Тус намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь ч Туулын зам гэж дурдсан байдаг.
Мөн "Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер гурван удаа зарлагдсан. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтыг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно" гэлээ.
Яг нэг жилийн өмнөх технолгиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж бна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч бнаа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодоочээ бүлэглэлүүд, МАНАН-уудаа.