Нийслэлийн онцгой комиссын “Орон зайн дүн шинжилгээ”-ний баг Ковид-19 халдварын тархалтын идэвхжлийн орон зайн дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.
Тус прогнозоос харахад цаашид хийх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ үргэлжлэн явагдах Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороодод халдвар илрэх магадлал өндөр байна.
Иймээс эрсдэл бүхий хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлэн зохион байгуулах, халдварын идэвхтэй хэсэгт оршин суудаг иргэд, төрийн албан хаагчид халдварын нууц үед гэрээсээ ажиллах, нийтийн тээвэр, олон нийтийн газраар зорчихгүй байх зэрэг Нийслэлийн онцгой комиссын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах болно гэж мэдээлсэн.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар халдвар тархах магадлалтай идэвхтэй бүсийг танилцууллаа.
- БЗД-ийн 26, 25, 6, 8, 16 дугаар хороо
- СХД-ийн 6, 29, 40, 41, 31 дугаар хороо
- БГД-ийн 25, 6, 8, 10, 3, 16, 17, 2, 24, 12, 14 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 3, 18, 19, 20, 11, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 3, 6, 12, 13, 19 дүгээр хороо
- Сүхбаатар дүүрэг 11, 16, 18 дүгээр хороо байгаа аж.