Lonely Planet-аас 2020 онд аялагч хүн бүрийн заавал очих ёстой арван шилдэг хотыг шалгаруулсан байна. Үүнд Дубай, Ванкувер зэрэг аялал жуулчлалын гол зорих хотуудаас эхлээд тийм ч алдартай биш хотуудыг жагсаалтанд оруулсан байна. Үргэлж шинийг эрэлхийлэгч аялагч та бүхэнд доорх жагсаалт энэ жилийн тань аяллын төлөвлөгөөгөө гарахад туслана гэдэгт итгэж байна.
1. Сальцбург, Австри
Австри улс нь төв Европт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, өмнөд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн улсуудтай тус тус хиллэдэг. Сальцбург хот бол суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг билээ. Хотын газар сайгүй алдарт хөгжмийн зохиолчийн хөрөг зургууд, хөшөө дурсгалууд байдаг байна. Сальцбург фестивал нь Дэлхийн хамгийн том сонгодог хөгжимт жүжгийн наадам юм. Тус фестивал нь 1920 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 100 дахь удаагаа зохион байгуулагдах юм.
2. Вашингтон, АНУ
Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон буюу Колумбияагийн дүүрэг. Анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн энэхүү хот нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан. Америкийн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны төв Вашингтон хот нь Хойд Америкийн зүүн эрэгт Мэрилэнд, Виржиниа мужтай хиллэх бөгөөд нийт 177 км2 газар нутгийг хамран оршдог. Энэ жил Вашингтон хотноо XIX нэмэлт өөрчлөлт буюу эмэгтэйчүүд санал өгөх эрхийг олгосон хууль батлагдсаны 100 жилийн ойг тэмдэглэнэ.
3. Каир, Египет
Каир бол хамгийн гайхамшигтай, сэтгэл татам, үзэсгэлэнтэй газар юм. Мөн Египетийн нийслэл эртний түүхийн өлгий нутаг билээ. Египетийн өнгөрсөн түүхийг өгүүлэх Гиза пирамидууд, Исламын урлагын музей, Аль-Азхарын сүм, Коптикын музей, Хан Аль Халили зэрэг алдартай газрууд бий. “КАИР РУУ АЯЛАХ НЬ БУСАД АЯЛАЛТАЙ АДИЛГҮЙ".
2020 онд нэгэн соёл иргэншлийг харуулах дэлхийн хамгийн том музей “Inshallah” (Бурханы хүслээр – God Willing) хэмээх орчин үеийн музей нээлтээ хийнэ.
4. Галвей, Ирланд
Галвей бол XVIII зууны үед байгуулагдсан хот бөгөөд Ирландын баруун эргийн хамгийн сэтгэл татам хот. 2020 оны “Европын соёлын нийслэл” хэмээх соёлын наадам Галвей хотод зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээний үеэр гудамжны үзүүлвэр, дижитал урлаг төдийгүй дэлхийн сонгодог хөгжим, бүжиг гэх мэт маш олон төрлийн урлагийн чиглэл, урсгалыг бүтэн нэг жилийн хугацаанд мэдэрч, сонсох боломжтой юм.
5. Бонн, Герман
МЭӨ I зуунд Ромын суурин болж байгуулагдсан бөгөөд Германы хамгийн эртний хотуудын нэг юм. Герман улсын Бонн хот нь алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены төрсөн нутаг юм. 2020 онд Бетховены мэндэлсний 250 жилийн тохиолдож байгаа бөгөөд энэ үеэр дэлхийн алдарт найрал хөгжим, соло, удирдаач нарын тоглосон тоглолтуудыг жилийн туршид үзэх боломжтой.
6. Ла Пас, Боливи
Өмнөд Америкийн баруун төв хэсэгт орших Далайд гарцгүй Боливи улс. Боливи улс нь олон нийслэлтэй улс бөгөөд Сукре /Үндсэн, шүүх/ Ла Пас /Гүйцэтгэх, хууль тогтоох/ гэсэн хоёр нийслэлтэй. Дэлхийн хамгийн өндөр нийслэл хот Ла Пас нь далайн түвшнээс дээш 3650 метр өндөрт байдаг. Мөн түүнчлэн дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр дүүжин трамвай /Cable car/ сүлжээтэй.
7. Кочи, Энэтхэг
Арабын тэнгисийн хатан хаан хэмээн нэрлэгддэг Кочи нь XIV зууны үеэс Энэтхэгийн баруун өмнөд эрэгт байрлах халуун ногооны худалдааны гол төв байсан. Энд жүүдийн сүм, хийд, голланд байшин, англи тосгонууд гээд олон соёлын холимогийг олж харах болно. Кераланы урлагийн чухал төв хэмээн "Lonely Planet" тодорхойлсон байна.
Энэ жил “Kochi-Muziris Biennale 2020” хэмээх Энэтхэгийн хамгийн том урлагийн наадам, Азийн орчин үеийн том урлагийн наадам зохион байгуулагдана.
8. Ванкувер, Канад
Ванкувер хот нь Хойд Америкийн номхон далайн эрэг дагуу Кордильерийн нуруу орчим оршдог. Энэ хот нь шилмүүст ой, цаст уулс, хавцалт голоор хүрээлэгдсэн, далайн эргийн хамгийн сайхан хот гэнэ. 1971 онд Ванкувер хотод Дэлхийн байгаль орчны хамгийн том байгууллага “Greenpeace” төрийн бус байгууллага байгуулагдаж байжээ. Ногоон хот 2020 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго нь Ванкувер хотыг 2020 он гэхэд дэлхийн хамгийн ногоон хот болгох явдал юм.
9. Дубай, АНЭУ
Дубай нь Арабын хойг дээр Персийн булангийн зүүн урд талд оршдог Арабын Нэгдсэн Эмират улсын хоёр дахь том хот бөгөөд эдийн засгийн гол төв юм. 2020 оны хамгийн том үзэсгэлэн “Дэлхийн экспо” Дубай хотноо зохион байгуулагдана. Уг үзэсгэлэнд дэлхийн 190 гаруй улс оролцдог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг холбож, урлаг, соёл, газарзүй, шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэлэг санаа, бүтээлүүдийг эндээс олж харах болно. Мөн түүнчлэн “The Museum of the Future” хэмээх шинжлэх ухаан, технологи, инновацийн музей нээгдэх юм.
10. Денвер, АНУ
Денвер хот бол АНУ-ын Колорадо муж улсын нийслэл бөгөөд муждаа хамгийн их хүн амтай хот юм. Далайн түвшнээс яг нэг милийн зайд байрладаг тул Денверийг “Нэг милийн хот” хэмээн нэрлэдэг. Денвер зоосны үйлвэр нь дэлхийн цорын ганц хамгийн том зоос үйлдвэрлэдэг үйлдвэр юм.
2021 оны “Meow Wolf” хэмээх өвөрмөц урлаг, зугаа цэнгэлийн үзэсгэлэн зохион байгууллагдана. Архитектур, хэв маяг, мэдрэмж, өнгө, сэдэв болон бусад олон зүйлсийг агуулсан урлагийг бүтээлүүд дэлгэн үзүүлдэг. 2008 онд “Meow Wolf” нь урлаг, энтертайментийн нэгдлээр үүсгэн байгуулагдсан. Хүмүүст урам зориг өгч, бүтээлч хандлагыг бий болгохыг зорьдог.
peaktravel.mn