Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 7 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Одоогоор 49 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 560 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 553 хэрэг шалгагдаж байна.
Эх сурвалж: АТГ