“Бичил биетний тэсвэржилтийн талаархимэдлэг,хандлагыгдээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг жил бүрийн11 сарын18-24-ний өдрүүдэд дэлхий даяараа тэмдэглэдэг ба манай улс энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн дэлхийн 7 хоногийг Эрүүл мэнд, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн болон Мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд, гамшгаас сэргийлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өнөөдөр нээж байна.
Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаД.Очирбат,Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте,Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чинюнь Дяо,Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Батшагай, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныБайгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын даргаТ.Балжинням,Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал С.Энхболд нар оролцлоо.
Энэхүү долоо хоног нь хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээнүүд авах шаардлагатай байгааг сануулах зорилготой зохион байгуулагддаг. Монгол Улсын хувьд энэхүү компанит ажлыг “Нэг эрүүл мэнд”-ийн хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, газар тариалангийн салбарт хэтрүүлэн буюу буруу, зохисгүй хэрэглэхийг зогсоох зорилготойгоор тэмдэглэж байна.


