Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч  Н.Мягмарыг томиллоо. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Н.Мягмар нь,

-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
-2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай.

Эх сурвалж: ХЗДХЯам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*