“ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫН ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ХҮЧИН ЧАДАЛ НЬ ХОЁР ДАХИН НЭМЭГДЛЭЭ


Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар,180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийнэмнэлгийншинэбайр нээлтээ хийжМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатайньтанилцлаа.Хүрээ” амаржих газарэмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшрууландолоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийнэмчилгээ,үйлчилгээгхарьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна.

2021 оны зургаадугаар сарын 1-ндЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтусамаржих газарт ажиллахдаа шинэбарилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан.Ингэснээр66 жилийн дараахуучнаарХоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж,орчин үеийн тоног төхөөрөмжэй,Япон технологибүхийхагалгааны таванвакумөрөө, гэр бүлээрээ хамт байжтөрөх өрөөнүүдтэй болж, хүчин чадалньхоёр дахин нэмэгдээд байна.

Засгийн газар эрүүл мэндийн салбар тэр дундаа эх,хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эх нярайн эндэгдэл буурч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав.Өнөөдрийнбайдлаар манай улсын эхийн эндэгдлийн түвшин 1990 онтой харьцуулахад 8.8 дахин, нялхсын эндэгдэл 5.2 дахин буурсан үзүүлэлттэй байна.

“Хүрээ” амаржих газарт Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд,Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан,НийслэлийнЗасаг даргабөгөөд Улаанбаатар хотынзахирагчХ.Нямбаатар нар ажиллалаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Хүрээ” амаржих газартажиллахдаа тус эмнэлэгтшаардлагатайбайгаа өндөр технологи бүхийзарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болонхуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.

Засгийн газраас 2021-2024 ондэрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, өмнөх 10 жилийнхтэйдүйцэхүйц буюу нийт 954тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээсэх, хүүхдийн тусламж үйлчилгээндонцгой анхаарч,“Өргөө”, “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засвар, шинэ эмнэлгүүдэднийт292 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна.МөнЭрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг Засгийн газраас 2024 онд эхлүүлсэн.Хоёржилийн дотор140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхийшинэбарилга  барина. Нийтдээ2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайдонцоллоо.

Цар тахлын дараа Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд орон даяарэрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулж,2024 оны байдлаар1.5 саяхүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна.Урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг цаашид“Эрт илрүүлэг 2.0”болгон шинэчилж, орчин үеийн техник технологийн дэвшил,хиймэл оюуннэвтрүүлэн үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*