НИЙТЛЭЛ: КРАН-ДЭВШ

Улс орны нөхцөл байдал ядруухан, шатахууны хомсдол, ажилгүйдэл, ядуурал, эрх дархатны дээрэлхэлтийн хажуугаар ноцтой хэрэг зөрчлүүд гарсаар л байна. 

Монгол Улсын Засгийн газраас хэмнэлт, таналт, хасалт гээд л байгаа ч өөрсдөдөө бол албан тушаал, ажлын байрыг гол хуулийн хүрээнд, хуулиа хэрэгжүүлж байна гэх шалтгаанаар гарган чөлөөлж, томилдог л ажлуудыг саяны Улсын их хурлын чуулганы үеэр хийж, одоо ч хийсээр л байна. 

За яах бэ ялсан нам нь улс төрийн томилгоогоо хийх л биз. Гэвч шат шатны сонгууль болон төрийн албанд зүтгэн хөдөлмөрлөж, мерит зарчимаар ажиллаж буй жирийн залуусд боломжийг олгохгүй байна. 

Экс Ерөнхий сайд шиг ойр, дотны хүмээсдээ боломж олгодоггүй  хэт шударга дүрээр явах гэвэл бас араасаа яаж татуулдаг гэдэг жишээ ч бий. 

Гэхдээ аливаа зүйлд тэнцвэрийг хадгалах нь чухал юм. 

Намын бүлэглэл, эрх мэдэлтний гэр бүл, хамаарал бүхий этгээд, /дотны хүн ч гэх шиг/ нэр шошготой, гадаадад сурсан гэх нэршилтэй эсхүл сургуулиа дөнгөж шахуу төгссөн болон төрд ажиллаж үзээгүй, амьдрал мэдэхгүй суралцагч нарыг Крандаж албан тушаалт томилж байна. 

Дэд сайдууд байх нь зөв л хэдий ч ажлын туршлага, бодлого ярилцаад, асуудлыг шийдвэрлээд явах чадвартай хүмүүсийг дэмжих хэрэгтэй юм. Үнэн хэрэгтээ хэдэн Дэд сайдууд нь ажилтай танилцан, мэндчилгээ дэвшүүлэн, зарим нь бүр таг чиг болчихлооо. Улс төрийн эсхүл ямар нэгэн шагналын албан тушаалаа аваад сэтгэл нь ханачихвуу гэлтэй. Жич: Бүх дэд сайдуудыг хэлээгүй болно.

Цахим орчинд явж буй мэдээллээр Ерөнхий сайдын зүгээс дэд сайд нарт хандан, гуч хоногийн хугацаанд өөрсдийгөө харуул, асуудалд оролгүй сайн ажилла, зүтгэ хэмээн дэмжлэг үзүүлсэн уулзалт хийсэн гэх. Харин дэд сайдууд нь асуудалд орохгүйн тул таг чиг болчихсон уу. 

Гэтэл намын идэвхтэй сонгуультан, дэмжигч нар, зүтгэгч нар ажилд орох гэж анкет барьж дарга нарын үүд сахих, эсвэл чат бичиж горьдож суусаар л байна. Чатны хариу угаас ойлгомжтой /Бундан шүү дээ/.

Жирийн гишүүд болон мерит зарчимаар зүтгэж буй залуусдаа дэмжлэг үзүүлэхгүй, хамаарал бүхий нөхдүүдийг КРАНДЭВШ хийгээд байвал үр дүн ямар гарахыг удахгүй болох шат шатны сонгууль харуулах юм. /Удахгүй КРАНДЭВШ гэдэг хэллэг тренд болох вий​/

Удахгүй ирэх жил 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад УИХ-ын ээлжит сонгууль явагдахыг эрх баригчид болон эрх мэдэлтнүүд мэдэж л байгаа байх даа. 

За за харах л үлдлээ дээ. Хэсэг хугацааг хараад дараагийн сэдвийг хөндөнө. 

Х.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*