Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Шадар сайд болон ХЗДХЯ-аас боловсруулж байгаатай холбогдуулан хуулийн төслийг хэлэлцүүлэх цахим хэлэлцүүлгийг энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Шадар сайдын ажлын алба, баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хороо, Биеийн тамир спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоо,  бөх сохирхогч, судалаач нарын төлөөлөл оролцож, үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, бөхийн барилдааныг зохион байгуулах, цол, чимэг олгох журам, допингийн эсрэг зохицуулалт, маргаан шийдвэрлэлт зэрэг тулгамдсан асуудлаар хэлэлцлээ.

Мөн хурдан морины уралдаан, цол олголт, хурдан моридыг хэрхэн ялгах, сонгон уралдуулах, унаач хүүхдийн эрх, уралдаантай холбоотой маргааны шийдвэрлэлт гэх мэт тулгамдаж байгаа олон асуудлаар ХЗДХЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, Биеийн тамир спортын хороо, холбогдох холбоод, судлаачдын төлөөлөл хэлэлцэж, хуулийн төсөлд тусгах саналаа өгсөн юм.

Эх сурвалж: Хууль  зүй дотоод хэргийн яам

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*