Нийгэм 2019.06.11-10:05:23

Нийслэлийн зарим дүүргүүдэд 17 хороо шинээр байгуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаанаар Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500