Боловсрол 2019.06.05-12:09:38

Их, дээд сургууль, коллежийн тоо тогтмол буурсаар 94 болжээ

Монгол Улсын 18-24 насны хүн амд бакалаврын зэргийн боловсрол олгох ангид суралцаж буй тухайн насны суралцагчдын дүнд эзлэх хувь 2018-2019 оны хичээлийн жилд 30.5 хувь  байгаа нь 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад нэг пунктээр буурсан байна. Энэ талаар   “Дээд боловсролын хөгжлийн хандлага, бодлого, чиглэл” хэмээх судалгаанд дурджээ. Уг судалгааг БСШУСЯ, Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн тоо 2001, 2002 оны хичээлийн жилд 178 байсан бол 2005. 2006 оны хичээлийн жилээс тогтмол буурсаар 2018, 2019 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн тоо 94 болжээ. Ингэснээр 2001- 2002 оны хичээлийн жилтэй харьцуулахад 47.2 хувиар буурсан байна. Тэгвэл их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2001, 2002 оны хичээлийн жилд 90.6 мянга байсан бол 2018,2019 оны хичээлийн жилд 157.6 мянга болжээ.  Суралцагчдыг боловсролын зэргээр авч үзвэл, 2018, 2019 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 130.9 мянга нь бакалавр, 22.5 мянга нь магистр, 4.2 мянга нь докторын зэрэг эзэмшихээр суралцаж байгаа аж.

 

Unen.mn

Б.Хулан

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500