Улс төр 2019.05.22-17:57:10

МАН-ын бага хурал энэ сарын 28-нд болно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо ирэх мягмар гаригт буюу энэ сарын 28-нд хийхээр товложээ. Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулах аж. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.

Тус намаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500