2019.05.16-11:39:44

Зөвөлгөө:Цус багадалттай хүмүүст тохиромжтой 20 хүнсний бүтээгдэхүүн

Related image




Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүснэ. Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд түгээмэл тохиолдоно. 


Цус төлжүүлдэг 10 жимс

1. Улаан лооль
Улаан лооль нь төмөр болон витамин С-гээр баялаг тул цус төлжилтийг нэмэгдүүлдэг.

2. Үзэм
Үзэм нь мөн л төмрөөр баялаг. Гэсэн хэдий ч, энэ нь глюкозын түвшинг нэмэгдүүлж болзошгүй тул чихрийн шижинтэй хүмүүс хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

3. Илжгэн чих
Төмөр болон витамин С амин дэмээр баялаг бүтээгдэхүүний нэг юм. 

4. Хатаасан гүйлс
Тус бүтээгдэхүүнийг гол төлөв өтгөн хаталтанд хэрэглэдэг. Гэсэн ч төмөр болон витаминлаг чанараар баялаг тул биеийн эсэргүүцлийг сайжруулах, цус төлжүүлэх гээд эрүүл мэндэд өндөр тустай бүтээгдэхүүн аж.

5. Бөөрөлзгөнө
Тус жимс нь төмрийн агууламжаараа бусадтай харьцуулахад хамаагүй баялаг жимс юм. Мөн түүнчлэн уургийн өндөр агууламжтай бөгөөд энэ нь гемоглобин буюу цусан дахь улаан эсийн түвшинг ихэсгэдэг.

6. Нандин чавга

Чавга нь төмрийн түвшинг нэмэгдүүлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг тул салад, коктейлэнд хийж, амт оруулж болно. Сахарын агууламж өндөртэй учраас чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зөв.

7. Анар жимс
Өөртөө маш их хэмжээний витамин С-г агуулдаг тул гемоглобины түвшинг ихэсгэх бөгөөд энэ нь цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Та үүгээр шинэхэн шүүс бэлтгэн уугаарай. 

8. Үхрийн нүд
Үхрийн нүдэнд цусан дахь ашигтай төмөр, уураг хоёулаа багтсан байдаг.

9. Тарвас
Тарвас нь зөвхөн биеийг сэргээх төдийгүй цусан дахь гемоглобины түвшинг нэмэгдүүлдэг.

10. Хар чавга
Ихэвчлэн өтгөн хаталтанд түгээмэл хэрэглэдэг. Тэдгээр нь төмрөөр баялаг бөгөөд гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг.

Цус төлжүүлдэг бусад бүтээгдэхүүн

11. Элэг 
Элэг нь уураг, эрдэс, витамин, ялангуяа төмрөөр баялаг байдаг. Хамгийн сайн сонголт бол гахайн элэг юм. Учир нь энэ нь витамин С-гээр баялаг. Гэсэн хэдий ч энэ нь холестерин ихтэй тул хэтрүүлэн хэрэглэх нь зохимжгүй.

12. Хясаа
Төмрөөс гадна далайн хясаа нь цайр болон витамин В12 зэрэг олон төрлийн шим тэжээлээр баялаг юм. Хэрвээ та хясаа идэх боломжгүй бол хул, эсвэл туна загасыг хэрэглэж болно. Гэвч төмрийн агууламжаараа хясааг гүйцэхгүй.

13. Самар
Уураг, төмрөөр баялаг учраас самар нь цагаан хоолтнуудад хамгийн тохиромжтой. Та өөрийн идэх дуртай салад эсвэл амттандаа самрыг оролцуулж болно.

14. Амуу тариа
Ялангуяа өглөөний цайнд хэрэглэх нь илүү үр дүнтэй тул, та бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй хосуулан хэрэглээрэй.

15. Хулууны үр
Хулууны үрийг тогтмол идэх нь танд төмрийн болон бусад шим тэжээлийг өгөх болно.

16. Шар буурцаг
Зөвхөн ½ аяга шар буурцгийн хэрэглээ танд 4 мг-аас илүү төмрийн хүдэр, амин хүчил, эслэг, уургийг ихээр өгнө.

17. Шош
Шош нь төмрөөр баялаг бөгөөд та үүнийг цэцэгт байцаа, амтат чинжүүтэй хослуулан хэрэглэж болно. Яагаад гэвэл энэ нь витамин С-гийн агууламж маш өндөртэй.

18. Сэвэг зарам
Сэвэгзарам нь зөвхөн төмрөөр баялаг төдийгүй бас холестеринийг багасгаж, зүрх судасны өвчнөөс давхар таныг хамгаалж байдаг.

19. Бууцай
Бууцайг хоолонд хийхэд тохиромжтой бөгөөд төмрөөр баялаг байдаг. Энэ нь шим тэжээл сайтайгаас гадна, биед хурдан шингэнэ.

20. Гүнжидийн үр
Гүнжидийн үр нь төмөр, зэс, цайр, фосфороор баялаг төдийгүй хоолонд амт нэмдэг. Иймд өдөр тутамдаа тогтмол хэрэглэсэн ч болно.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500