Соёл урлаг 2019.05.09-12:03:34

КИНОНЫ ХӨГЖИЛТЭЙ АЛДААНУУД

Гэвч заримдаа кино багийнхан алдаа гаргаж түүнийгээ, анзаарч мэдэлгүй дэлгэцэнд гаргадаг байна. Үзэгчид ихэнх тохиолдолд огт анзаарч харалгүй өнгөрдөг байна. Ингээд киноны зарим хөгжилтэй алдаануудыг үзүүлье.

 

«Карибын тэнгисын: Хар сувдны хараал», 2003

 

Киноны хөлөг онгоцон дээрх үйл явдлын хэсэгхэн кадр. Наанаа бүхий юм хэвийн байсан боловч цаад талд гэнэт цайвар хувцастай бүрх малгаатай эр санаандгүй харагдаад өнгөрнө. Магадгүй, кино багийн нэгэн гишүүн хэдхэн долийн хугацаатайгаар кадрт орсон байсныг монтажлагчид харалгүй өнгөрчээ.

«Матриц», 1999

Энэ кинонд үзэгчид ам сайтай байдаг хэдий ч нэгэн хананы "но"-г шүтэн бишрэгчид нь илрүүлж гомдол гаргажээ. Магадгүй, хана цөм цохидог хэсгийн зургийг олон дахин давтснаас зургийн багийнхан хананы бутардаг хэсгийг илт мэдэгдэхээр өөр хийчихжээ.

«Бриолин», 1978

Өрөөнд шатаар уруудан яваа хоёр эмэгтэйн өрөөний гэрэл хэн ч гар хүрээгүй байтал ид шидийн гэмээр унтарч байдаг хэсэг. Гэрэлтүүлгийг хугацаанаас нь өмнө унтраасан  хэсэг алдаатай чигээрээ дэлгэцэнд гарчээ.

"Баруун хойноос хойшоо" /North by Northwes/, 1959

 

 

Домог Альфреда Хичкокагийн багийнхан нэгэн алдаа гаргасан байна.  Киноны буу тулгаж байгаа үзэгдлийн цаана сууж байгаа олны хэсэгт нэгэн хүү чихээ хуруугаараа бөглөж байна. Асуулт: Яагаад, энэ хүү чихээ бөглөв, эсвэл тохиолдол уу? Мэдээж, үйл явдал цааш өрнөхдөө бууддаг байх нь...

"Grandma's Boy", 2006

Инээдмийн кинонд шарах зууханд хийж байгаа хоолны материал дунд байх гадилыг зуух нь "идчихжээ".

«Хөөрхөн хүүхэн», 1990

Жулия Робертс, Ричард Гир нарын тоглосон алдартай кинонд нэгэн хөгжилтэй алдаа гардаг байна. Виван бүсгүй Эдуардтай харилцан ярилцингаа юи идэж байхдаа нүд ирмэхийн зуур хоёр өөр төрлийн жигнэмэг "идэж" орхижээ.

«Муу жаал», 1983










Энэ магадгүй киноны түүхэн дэх байж боломгүй хамгийн бүдүүлэг алдаа. Ахиж ийм алдаа гарахгүй байх. Зүүн талд зураглаач орсныг та төвөггүй харж байгаа биз ээ.

«Ирээдүйгээс ирсэн нь», 1990

Мэдээж хэрэг эрдэмтэн Эммет Браун анхаарлын төвд байгаа. Гэхдээ ард байгаа хүүг сайн ажиглана уу. Хүү гараараа тодорхой бус дохио үзүүлж байна. Тэр нь ямар утгатай юм бол?

«Америк мэргэн буудагч» 2014

Хүмүүс өөрийн алдаанаас илүү бусдын алдааг харж суралцдаг. Энэ кинонд гол жүжигчин хүүхдийн /хүүхэлдэй/ гарыг хөдөлгөхөд хуруугаараа тусалж байна. Хүүхэлдэйг амьд гэдгийг харуулахын тулд. Энэ нь адал явдалд киног инээдтэй болгож байна. Үүнийг кино бүтээгчид тооцсон болов уу?

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500