Бизнес 2019.04.30-7:32:50

479,988 ширхэг хувьцаа арилжжээ

Image result for хөрөнгийн бирж

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 139,086,642 төгрөгийн үнийн дүн бүхий 479,988 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа..  Үүнээс "Мик Холдинг" ХК (MIK +13.24%) болон  "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL +9.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -7.14%) болон "Уб-Бүк" ХК (BUK -6.83%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.03 хувиар өсч, 20237.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,378,342,618,436.79 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500