Нийгэм 2019.04.15-17:26:08

АШУҮИС-ийн эмнэлэг зургаадугаар сард нээлтээ хийнэ

Японы буцалтгүй тусламжаар барьж буй АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.

Тэрбээр энэхүү эмнэлгийн нээлтэд Япон улсын Гадаад хэргийн сайд биeчлэн оролцох талаар дурдаж, мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд энэхүү нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа гэлээ.

Түүнчлэн Япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг харгалзан эмнэлгийн даргыг томилохыг хүслээ. Энэ нь япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтой болохыг М.Такаока хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. 

 

Эрүүл мэндийн яам

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500