Соёл урлаг 2019.04.05-8:25:52

“30 гарсан тэнэгүүд” -ийн содон нээлт

3 сарын 29- нд  “30  гарсан тэнэгүүд”   +18  инээдмийн ситком цуврал киноны  нээлт болсон юм. Энэхүү кино нь ““ZI” энтертайнментийн бүтээл бөгөөд гол дүрд  жүжигчин    Мөөжиг,  Ганбаа,  Батхүү нар тоглосон байна. Зохиолчоор нь  Амьдралд тавтай морил, Ах дүү3 киноны зохиолыг бичсэн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг, найруулагчаар нь сайн аав киноны гол дүрийн жүжигчин С.Баттулга , продьюссерээр нь   жүжигчин Х.Манлайбаатар нар ажилжээ.

Уран бүтээлчид нээлтээ өвөрмөц  өнгө аястайгаар, stand up comedy үзүүлбэр үзүүлж  хийжээ.  Сүүлийн үед цахим ертөнцөөр  давалгайлаад байгаа , цөөхөн хоногийн  дотор Сэтгэл зүрхэндээ үргэлж 18       настайгаа байдаг 30 гарсан гэнэн цайлган залуусыг нэгтгэж чадсан  “30 гарсан тэнэгүүд” группын хамт олон болон  орон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.
Гол дүрд  тоглосон жүжигчид өөр өөр продакшинд харьяалагддаг ч   хошин урлагийнхан нэгдэж  нэг сэтгэл зүрхтэйгээр уран бүтээл дээр ажилж чаддаг нь харагдаж байгаа юм.

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан  инээдмийн ситком цуврал нь 30 гарсан ч томоожихгүй залуусын амьдралыг хөгжилтэй байдлаар харуулсан агуулга бүхий кино юм. Уг контент нь АйПи твгээр 3-р сарын 29-өөс эхлэн байршиж олны хүртээл болсоор байна. 30 насанд эрчүүд амьдралд хэрхэн ханддаг, алддаг, онодог талаар “30 гарсан тэнэгүүд” киноноос хүлээн авч үзээрэй.
Ивээн тэтгэгч байгуулагууд: Upoint,  Arirang, Prostar, ZI entertainment, Aint ramen, Condition

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500