2019.03.29-9:09:17

ЭМЯ тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгаанд нэгдлээ

ДЭМБ-аас хөгжүүлж буй ухаалаг утсанд суурилсан шинэ технологи ашиглан Тамхины хяналтын тухай хуулийн “Тамхигүй орчин бүрдүүлэх, Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлэгийг хориглох” заалтыг үнэлэх туршилт судалгаанд Монгол улс Номхон далайн баруун эргийн бүсийг төлөөлөн оролцож байна.

Энэхүү туршилт судалгааны эхний шатыг сургагдсан судлаач нар TobaccoSpotter аппликейшн ашиглан 2018 оны 11-12 саруудад МУ-ын 21 аймаг, 9 дүүргийг хамруулан хийж дуусгасан. Хоёрдугаар шат нь иргэд TobaccoSpotter апп (Crowdsourcing)  татаж бөглөх судалгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. ЭМЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Crowdsourcing судалгаанд нэгдлээ.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500