Соёл урлаг 2019.03.05-9:03:20

Америкийн шоу бизнесийг доргиож яваа Монгол охины ШИНЭ КЛИП

АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын Уянга шинэ клипээ гаргажээ. Тэрээр,  Москвад төрж, Швейцарт өссөн бөгөөд одоо Америкийн шоу бизнесийг доргиож яваа юм.

Урлагийн карьераа өсгөхийн тулд АНУ-д очин нь дэлхийд дээгүүрт ордог “Berklee” хөгжмийн коллежийг төгссөн Б.Уянгын уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлогтой байдаг бөгөөд дуунуудынхаа үг, аяыг өөрөө зохиодог  байна гэнэ.

Түүний төгссөн Berklii коллеж нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Дэлхийд шуугиан тариад байгаа Солонгосын дуучин Psy, Passion Pit зэрэг алдартнууд төгсч байсан сургууль юм байна.

Авьяасаа дэлхийд гайхуулж, Монголынхоо нэрийг гаргаж яваа Б.Уянга нь алдартнуудын тоглолтод урилгаар оролцож дуулдаг гэнэ.

Тухайлбал, 2017 онд Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship)-ий нээлтийн ажиллагаанд зориулсан концертод оролцож, компьютерийн тоглоомын алдартай баатаруудын аялгууг амилуулсан байна.

Zaluu.com

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500