2019.03.01-14:13:04

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙ НЭРЭМЖИТ САР”-ЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

            Тус эмнэлэг жил бүрийн 3 дугаар сарын 30-ны “Эмч нарын өдөр”-ийг угтан 03 дугаар сарыг байгууллагын хэмжээнд “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн олон талт зорилтод үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. 

2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр энэхүү уламжлал болсон “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ыг Эрүүл мэндийн салбарт дэвшүүлж буй “Инээмсэглэл - Эерэг хандлага” уриатайгаар нээж, “Эмчдээ хүндэтгэл үзүүлье” арга хэмжээг зохион байгууллаа.

Эмч мэргэжилтний нэрэмжит сарын  хугацаанд нийт эмч мэргэжилтнийхээ ёс зүй, харилцаа хандлага, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэн, мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийнхээ ажил үйлсийг олон нийтэд зөв таниулан сурталчилах зорилтод үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500