Нийгэм 2019.01.09-19:06:27

Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэхгүй байхыг анхааруулав

Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж буй “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас нийслэл болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоож, хариуцлага тооцохоос гадна автомашин ашиглан үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийг илрүүлэх, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, ачаа тээш, сэжигтэй хүн зэргийг шалгаж мөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд үргэлжлүүлэноролцуулахгүй, харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулж байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500