2018.12.28-9:41:29

Анагаахын төгсөх ангийн оюутан, резидент эмч нар өрхийн эмнэлэгт ажиллана

Эмчийн мэргэжлээр сурч буй болон төгссөн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС өнгөрсөн долоо хоногт гэрээ байгуулсан байдаг. Тэгвэл энэхүү гэрээний хүрээнд гуравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн 134 өрхийн эмнэлэгт АШУҮИС-ийн төгсөх ангийн оуюутан, резидент эмч нар ажиллахаар болжээ.Ингэхдээ хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарыг сонгосон байна. Энэ нь дээрх хугацаанд бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин нэмэгддэгтэй холбоотой юм. Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн мягмар гарагийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 62.489 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1867 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500