A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 675

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 675

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: templates/headerpost.php

Line Number: 1

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/tsenegmn/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: templates/headerpost.php

Line Number: 1

Анагаахын шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилга ашиглалтад орлоо

Боловсрол 2018.12.11-9:21:56

Анагаахын шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилга ашиглалтад орлоо




Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөдөр  эл цогцолбор хотхоны эхний ээлжийн А, Б блок буюу эмнэлэг, сургалтын төвийг нээлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Цогцолборын нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Бид иргэн бүрийг нийслэлийн хөгжлийн бодлогынхоо гол цөм болгон харж, үүнд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Тиймээс авто зам тавьж, гүүр барихынхаа хажуугаар нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Үүний нэг жишээ бол нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан Шүд, эрүү нүүрний төв юм. Иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсох эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг АШУҮИС нь хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ цогцолбортой болсноор суралцагчид сургалт, эрдэм шинжилгээний олон талт мэдлэгт суралцах боломж бүрдэнэ гэж харж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэв.

Дашрамд дурдахад, шинээр ашиглалтад оруулж буй хичээлийн байранд гурван мянга гаруй оюутан суралцах боломжтой бөгөөд орчин үеийн төхөөрөмж, хэрэгслээрр тоногложээ. Харин 62 ортой Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг жилд 110 гаруй хүн хүлээн авч, эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Мөн рашаан, шавар эмчилгээ, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх анхны нэгдсэн эмнэлэг болж буй онцлогтой юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


иргэн (139.5.216.214)

2018.12.12-16:16:04 | срангэрэл хийсэн юм огт байхгүй.

Сэтгэгдэл үлдээх

0/500