Нийгэм 2018.12.06-14:08:12

“ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ТҮЙМЭР УНТРААЛАА”

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймэрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.
           Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, 3 нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, шуурхай ажиллан, яаралтай тусламж үзүүлж тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлэн, орон нутгийн иргэдийн талархалыг хүлээлээ.
            Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарсан байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500