2018.12.06-13:23:59

“Эрсдэлгүй, аюулгүй цус сэлбэлтийн талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээн боллоо

“Эрсдэлгүй, аюулгүй цус сэлбэлтийн талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээн боллоо

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлөөс цус цусан бүтээгдэхүүн сэлбэх эмчилгээний шийдвэр гаргадаг, гардан хийдэг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, цус цусан бүтээгдэхүүний зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмнэл зүйн зөв дадал олгох зорилгоор “Эрсдэлгүй, аюулгүй цус сэлбэлтийн талаар хэн сайн мэдэх вэ” тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд тус эмнэлгийн 21 тасаг, албадын 7 баг оролцсон ба тэмцээнийг багуудын мэндчилгээ, багийн ба ахлагч нар, хөгжөөн дэмжигчдийн дундах асуулт, хариулт, гэрийн даалгавар гэсэн үе шатуудтай зохион байгуулсан.

Тэмцээний тэргүүн байранд Гемодиализ эмчилгээний тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Монголын уламжлалт эмчилгээний тасгийн “Трансфузолования” баг, дэд байранд Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийн нэгдсэн тасаг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн “Дусалхан”баг, гутгаар байранд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Харвалтын тасаг, Дотрын 11-р тасгийн “Дусал цус” багууд шалгарч өргөмжлөл, шагналын эзэд боллоо.

Цус судлалын сэлбэлтийн үндэсний төвийн мэргэжилтэнг шүүгчээр урьж оролцуулсан нь мэргэжил арга зүйн хувьд өндөр ач холбодолтой байлаа.

Х.ЦЭЛМЭГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500