Нийгэм 2018.12.05-17:24:51

“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн оюутнууд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийн төрлөөр нийт 305 бүтээл ирүүлсэн байна.

Оюутнууд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол болон Хотын соёл” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн дээрх таван төрлөөс нийт 80 гаруй бүтээл ирүүлж, шалгарсан гурван бүтээлийн эздийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500