Улс төр 2018.11.12-14:33:28

МАН-ын Хяналтын ерөнхий хороо гишүүдийнхээ сахилга, хариуцлагын асуудлыг авч хэлэлцжээ

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнгөрсөнг баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 09-ний өдөр болж, гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Юуны өмнө намын нэрээр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүдийн сахилга, хариуцлагын өнөөгийн байдлыг авч хэлэлцжээ. 

Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн биелэлт болон дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг хэлэлцсэн аж. Түүнчлэн нийслэл, дүүргийн МАН-ын хяналтын хороодын ажил байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан зорилтыг шийдвэрлэх тухай ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хэлэлцжээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500