Спорт 2018.10.18-13:33:35

Тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын 73 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

Монголын ард түмэн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 73 жилийн ой” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгвэл түүхт ойг тохиолдуулан “Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат болон Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбооноос санаачлан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаар болсон аж.

Хүчит бөхийн барилдаан 2018 оны аравдугаар сарын 20-ны 11.00 цагт Спортын төв ордонд болно. Хамтран зохион байгуулагчаар Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ оролцож байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500