Улс төр 2018.10.12-9:35:06

Монгол охид Бельгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна

Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.
Охидын талаарх товч танилцуулгыг хүргэхэд Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёулаа хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид юм.
Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт зургаад оржээ. Ихэр охид хоёулаа хуулийн мастер хамгаалсан аж.
Д.Золжаргал “Vrije Universiteit Brussel” сургуулийг 2010-2016 онд Master in International and European Law, 2015-16 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 2010-2016, Master in Taхаtion Law 2015-16, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ. Охид хэлний маш өндөр мэдлэгтэй бөгөөд дунд суруульд сурч байхдаа англи хэл дээр илтгэл тавих уралдаануудад амжилттай оролцож байжээ.

Д.Золжаргал 2009 онд Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ зохион явуулдаг олон нийтийн ажлыг дэмжин оролцохоос гадна Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцорч байгаа хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүмүүнлэгийн ажилд оролцож иржээ. Ийнхүү монгол залуус амьдарч буй газар орон бүртээ чадвар мэдлэгээрээ сойн орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. 

 

UNEN.MN Х.Заяа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500